НомБа

Little readers, Big Dreams

НомБа-тай хамт
уншиж сурцгаая.

Доктор, профессор Д.Болдбаатар багшийн бүтэн үгийн арга-д тулгуурласан 4–7 насны хүүхдийг амар хялбар уншуулж сургах хөтөлбөр.

Оюуны
ХУРД
Оюуны
ХҮЧ
Оюуны
САХИЛГА
НомБа гэж юу вэ?

Амар хялбар уншиж сургах хөтөлбөр

НомБа бол доктор, профессор, билигт гүүш Д.Болдбаатар багшийн бүтэн үгийн аргад тулгуурлан боловсруулсан 4–7 насны хүүхдийг амар хялбар уншуулж сургах хөтөлбөр юм.

Уншиж сураад сургуульд орсноор хүүхэд, эцэг эх, багшийн ачаалал буурахаас гадна хүүхдийн сэтгэл хөнгөрч, тайван суралцах суурь болдог.

Онцлог

Хөтөлбөрийн дөрвөн багана

📖

Бүтэн үгийн аргаар унших

Хүүхэд хүмүүжлийн болон танин мэдэхүйн ач холбогдолтой, сонирхолтой эх унших явцдаа цагаан толгойн 35 үсэгтэй танилцаж, бүтэн үгээр болон үелж, уншиж сурдаг.

⌨️

10 хурууны шивэлт

10 хуруугаараа шивэх үед гарын жижиг булчин хөгжиж, хүүхдийн тархины санах ойн булчингууд идэвхжиж, төвлөрөх чадвар нэмэгдэж, сууж сурдаг.

💬

Хүүхэдтэйгээ ажиллах арга зүй

Багшийн зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлснээр хүүхдэдээ өдөр тутам чанартай цаг гаргаж, суралцах онцлогийг ойлгож, хамтдаа суралцах дадалтай болно.

🧠

Сурагч болох бэлтгэл

Төвлөрөл, давталт, идэвхтэй суралцах арга барилыг эзэмшснээр хүүхэд суралцахдаа дуртай болно.

Арга барил

Монгол гэр сургалтын арга барил

Гэгээ Академи нь нэрт орчуулагч, доктор, профессор Д.Болдбаатар багшийн 20 гаруй жилийн туршлагадаа тулгуурлан гаргаж, оюуны өмчөөр баталгаажуулсан.

🧘
Төвлөрөл
📚
Давталт
💡
Идэвхтэй суралцахуй
Active Learning
Хөтөлбөрийн бүтэц

4–7 насны хүүхдэд зориулсан 1 сарын аялал

4–7 нас1 сар
Танхим
Бямба

Уншилт, шивэлт хосолсон гэр бүлийн оролцоонд суурилсан сургалтын философи, аргазүй таниулна.

Онлайн
Ням–Пүрэв

Эвсэл, тусгал, хандлагыг ажиглан, уншилт болон шивэлтийн аргазүйг бататгана.

Веб
1 сар

Сонирхолтой богино текст, өгүүллэг, үлгэрээр дамжуулан бүтэн үгийн аргаар гэр бүлээрээ хамт уншина.

Сургалтын аргазүй

Уншилт ба 10 хурууны шивэлт

📖

Уншилтын аргазүй

Хичээлийн өмнө
  • Ширээ сандал дээр зөв сууж, төвлөрөх орчин бүрдүүлэх.
  • Анхаарал сарниулах зүйлсийг холдуулах.
  • Хичээлд асран хамгаалагч хамт оролцоно.
Хичээлийн явцад
  • Зөв суух шаардлага тавина.
  • Бүтэн үгийн аргаар үгийг дагуулан уншуулах.
  • Гацаж байгаа үед шууд уншиж өгч чиглүүлнэ.
  • Өдөрт 15–20 минут хичээллэх нь хангалттай.
  • Хичээл дуусаад хүүхдээ үгээр урамшуулна.
⌨️

Шивэлтийн аргазүй

Хичээлийн өмнө
  • Ширээ сандал дээр зөв сууж, төвлөрөх орчин бүрдүүлэх.
  • Анхаарал сарниулах зүйлсийг холдуулах.
  • Хичээлд асран хамгаалагч хамт оролцоно.
Хичээлийн явцад
  • Хурууны байрлал зөв эсэхийг тогтмол ажиглана.
  • Буруу шивэх үед зөв үсгийг шивүүлнэ.
  • Шивэлт нь төвлөрөл, цэгцтэй бичих эхлэлийг тавьдаг.
  • Өдөрт 15–20 минут хичээллэх нь хангалттай.
  • Хичээл дуусаад хүүхдээ үгээр урамшуулна.
Багшийн зөвлөгөө

Д.Болдбаатар багшийн үгс

Хүүхдэд асар их нөөц байдаг. 3–5 насыг хүмүүжлийн сурлагын алтан үе гэж нэрлэдэг нь санамсаргүй хэрэг биш.

10 хурууны шивэлт хүүхдийн тархийг маш сайн задалж, хөгжүүлэх гол дасгал юм. Зөн совингийн арга гэж нэрлэж болно.

НомБа сургалтад хоцрогч, түрүүлэгч гэж байхгүй. Таслахгүй өдөр бүр тууштай оролцоход хурдан сурч эхэлнэ.

Бидний сургалтын эцсийн үр дүн бол хүүхдэдээ бие даагаад сурах чадвар суулгах юм.

Сэтгэгдэл

Эцэг, эхчүүдийн үнэлгээ

Энэ их хөөрхөн гоё сургалт байсан шүү. Манай хүүхэд 1-р ангидаа төвөггүй л хичээлээ хийгээд төгссөн дөө. Суурь сайн тавьсан гэж боддог.

ЭЭэж

Манай Нэмүүнээ өнөөдөр даалгавраа 10-хан минутад хийсэн. Бүх үсгүүдээ заалгаж байгаа ч их хурдан асуудалгүй бичдэг болж байна.

ЭЭэж (Нэмүүнээ)

9 настай Оюундалай нэг орой сураад л хятадаар шивээд эхэлсэнд маш их баяртай байнаа. Ээжүүддээ уриалахад хүүхдүүддээ заангаа өөрсдөө ч бас сурах боломжтой юм байна шүү.

ЭЭэж (Оюундалай, 9)

7 настай Оюунцацрал 5 өдрийн хугацаанд шивж сурсан үр дүнгээсээ хуваалцаж байна. Анхны өдрөөс эхлээд шивэх учраа олохгүй байсан ч, 3 дах өдрөөс бие даан шивдэг болсон.

ЭЭэж (Оюунцацрал, 7)

Хүүхдийнхээ унших аялалыг эхлүүл

Нэг сарын дотор хүүхэд тань бүтэн үгээр уншиж, 10 хуруугаараа шивж сурна.